Бразилийн дэд ерөнхийлөгч Жералдо Алкмин тусгай ярилцлага өгөв
2024-06-15 16:15:25
Share
Share this with Close
youtube WeChat

6 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд Бразилийн дэд ерөнхийлөгч Жералдо Алкмин Хятадад албан ёсны айлчлал хийлээ. Саяхан Бразилийн дэд ерөнхийлөгч Жералдо Алкмин ХТРТ-д тусгай ярилцлага өгч, Хятад, Бразилийн харилцааны хөгжил, "Бүс ба зам"-ыг хамтаар бүтээн байгуулах санаачилга болон Бразилийн "Дахин аж үйлдвэржилт"-ийн холболтыг нэмэгдүүлэх, хоёр талын хамтын ажиллагаа болон бусад асуудлаар санал бодлоо хуваалцсан юм.

Жералдо Алкмин хэлэхдээ, Өнгөрсөн 50 жилийн хугацаанд Бразил, Хятад хоёр орон олон талт үзлийг хамтдаа хамгаалж, эдийн засгийн хувьд бие биенээ нөхөж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлсээр ирсэн. Энэ жил мөн Хятад Бразилийн дээд түвшний комисс байгуулагдсаны 20 жилийн ой тохиож байгаа бөгөөд Бразил, Хятадын худалдааны хэмжээ 17 дахин нэмэгдсэн байна. Энэ нь хоёр улсын хамтын ажиллагаа улам бүр нягтарч, тус тусын ард түмний ажил эрхлэлт, орлого, эдийн засгийн өсөлтөд тасралтгүй хувь нэмэр оруулж байна гэсэн үг юм. Хоёр орон найрсаг харилцаатай гэв.

Жералдо Алкмин цааш нь хэлэхдээ, хоёр орны хамтын ажиллагааны томоохон амжилтууд нь дэлхийн геополитикт олон талт үзэл, чөлөөт худалдааг хоёр тал хамтран хамгаалж байгаад юуны түрүүнд харагдаж байна. Үүний зэрэгцээ хоёр улс шинжлэх ухаан, технологи, соёл, аялал жуулчлал зэрэг салбарт шинэ хамтын ажиллагааг ахиулах болно. Хятад улс ядуурлаас гарах, хүртээмжтэй байдал, эдийн засгийн өсөлт, шинжлэх ухаан технологийн дэвшлийг ахиулахад тэргүүлэх, үлгэр жишээ үүрэг гүйцэтгэж байна. Бид маш олон тал дээр хамтран зүтгэж болох юм. Би олон талт үзлийг тууштай дэмжиж байгаа бөгөөд дэлхий дахинд олон талт үзэл хэрэгтэй. Бид олон талт байгууллагыг бэхжүүлж, олон талт үзлийг дэмжиж, илүү шударга, энх тайван, эв нэгдэлтэй, хөгжилд чиглэсэн дэлхий ертөнцийг байгуулахын төлөө шаргуу ажиллах шаардлагатай гэв.

 

Уртнасан