Америкийн ТТГ-ын хуйвалдаанд Энэтхэг санаа зовж байна
2024-06-15 15:44:55
Share
Share this with Close
youtube WeChat

Энэтхэгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд энэ сарын 13-ны өдөр нийтлэл гаргаж, Америкийн Тагнуулын төв газар Бангладеш, Мьянмар болон Энэтхэгийн зүүн хойд хэсэгт христийн улс байгуулахаар төлөвлөж байх магадлалтай гэж тэмдэглэжээ.

Бангладешийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Бангладешийн Ерөнхий сайд Шейх Хасина 5 дугаар сарын сүүлчээр гэнэт хэлэхдээ, өмнө нь нэгэн цагаан арьстан түүнд Бангладешийн агаарын цэргийн шинэ бааз барихыг зөвшөөрсөн тохиолдолд энэ оны нэгдүгээр сарын 7-ны сонгуульд түүнд яршиг учруулахгүй гэж хэлсэн, гэтэл би түүнийг нь зөвшөөрөөгүй гэжээ. Шейх Хасина хэлэхдээ, зарим хүмүүс Бангладеш, Мьянмараас газар нутаг авч, Зүүн Тимор шиг христийн шашинтай улс байгуулах хуйвалдаан хийж байна гэжээ.

Энэтхэгийн "Гоа" сонинд бичсэнээр, Хасинагийн хэлж байгаа цагаан арьстан нь америкч хүн гэж олон нийт таамаглаж байна, учир нь АНУ Бенгалын буланд орших стратегийн ач холбогдолтой Сент-Мартен аралд нягт анхаарал хандуулсаар ирсэн тул Америкчууд Хасина болон түүний буй Бангладешийн Авами холбоог дэмжсэний хариуд арлыг хянахыг хүссэн гэсэн цуу яриа гарч байсан. Шейх Хасинагийн хэлсэн үгэнд Бангладеш, Мьянмарын асуудал гол төвлөрсөн  байсан ч Энэтхэгийн Манипурт болж буй үймээн самууныг харгалзан үзэж, аюулгүй байдлын талаар хүмүүст илүү өргөн хүрээтэй сэрэмжлүүлэг өгөхөөс өөр аргагүйд хүрсэн байна.

Энэтхэгийн "Нэгдүгээр шуудан" сонинд мэдээлэхдээ, АНУ нь Мьянмар эсвэл Бангладеш зэрэг Энэтхэгийн хөрш орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох нь үр дагаварыг гадагш тэлэх болно. Энэтхэг улс АНУ-ын геополитикийн тоглоомыг сайн мэднэ. Дээр зууны 1970-аад он хүртэл Америкийн Тагнуулын төв газар Энэтхэгийн зүүн хойд хэсэг дэх үймээн самуун дэгдээгч зэвсэгт этгээдэд зэвсэг, сумаар хангаж байсан гэжээ.



Уртнасан