Дайныг дэмжиж байна хэмээх цуурхал тараав
2024-06-15 16:45:46
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар зургадугаар сарын 14-нд Украинд зэвсэг нийлүүлэх асуудлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хянан хэлэлцэх үеэр Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Гэн Шуан хэлэхдээ, АНУ-ын төлөөлөгч "Орос дайн дэгдээхийг Хятад улс дэмжиж байна" гэсэн худал мэдээлэл дахин тарааж байна. Үүнийг огт хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Гэн Шуан хэлэхдээ, Хятад улс бол Украины хямралыг үүсгэгч биш, холбогдох тал ч биш, эвлэрч энхийн хэлэлцээ хийж, улс төрийн аргаар шийдвэрлэхийг ятгасаар ирсэн. Мөргөлдөөний аль ч талд Хятад улс үхэлд хүргэх зэвсэг нийлүүлээгүй. Цэргийн болон иргэний давхар зориулалттай эд зүйлсийг хатуу хянасаар ирсэн. Хятад, Оросын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа нь ДХБ-ын дүрэм, зах зээлийн зарчмыг баримталж байгаа бөгөөд гуравдагч талд чиглүүлээгүй, олон улсын хуулиас ч зөрчөөгүй. Үнэн хэрэгтээ дайн эхэлснээс хойш АНУ, Оросын худалдааны солилцоо ч ерөөс тасарсангүй. Ийм нөхцөлд Хятад, Орос хоорондын хэвийн худалдааг АНУ олон газар янз бүрээр буруутгасаар байгаа нь зүгээр л сэдэв үүсгэж, зөрчилдөөнийг шилжүүлэн, хариуцлагаас татгалзаж байгаа явдал юм гэжээ. 
Гэн Шуан хэлэхдээ, Украины асуудлаар шалтаг болгож, Хятадад халдаж, муулахаа зогсоож, Хятадын компаниудад ганц талын хориг арга хэмжээ авч, үндэслэлгүй дарамтлахаа зогсоохыг Хятад улс АНУ-аас шаардаж байна. Дайныг аль болох хурдан зогсоож, энх тайвныг сэргээхийн төлөө АНУ жинхэнэ идэвхтэй хүчин чармайлт гаргахыг Хятад улс уриалж байна гэжээ.