Орос Украины мөргөлдөөн сунжрахыг Америк зэрэг барууны орнууд хүсэж байна
2024-06-16 16:19:59
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Америкийн нэрт эдийн засагч, Колумбын их сургуулийн профессор Жеффри Сакс, Сербийн парламентын гишүүн Александр Павич нар ярилцлага өгөхдөө, АНУ болон барууны орнууд Оросыг сулруулахын тулд Украиныг ашигласаар байгаа бөгөөд Украины ард түмэн бол мөргөлдөөний хамгийн том хохирогч болж байна гэв. 

Жеффри Сакс "Russia Today" телевизэд өгсөн ярилцлагадаа, Орос, Украины зөрчилдөөний гол шалтгаан нь барууны орнуудын олон жилийн турш хэрэгжүүлж ирсэн НАТО-г өргөжүүлэх явдал юм. G7, тэр дундаа АНУ хүссэн бүхнээ хийж чадна гэж боддог. Украин "сүүлчийн Украин хүн үлдэх хүртэл" тэмцлээ үргэлжлүүлнэ гэж АНУ найдаж байна гэжээ.

Сербийн парламентын гишүүн Александр Павич мөн ярилцлага өгөхдөө, АНУ болон барууны орнууд олон нийтийн санаа бодлыг зэвсэг хэрэгсэл болгож, Оросыг гүтгэн харлуулж, Орос-Украины энхийн хэлэлцээний үйл явцыг эвдэж байгаа бөгөөд Украинаар дамжуулан Оросыг тасралтгүй сулруулахаар зорилгоо болгож байна гэв.


Уртнасан