Хятад-Европын ачааны галт тэрэг нэмэгдсээр байна
2024-06-16 16:56:54
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Үндэсний төмөр замын группээс мэдээлснээр, тавдугаар сард Хятад-Европ чиглэлд нийт 1724 ачааны галт тэрэг үйлчилж, 186 мянган стандарт чингэлэг бараа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс тусбүр 14 хувь, 13 хувиар нэмэгдсэн дүн юм. Ингэснээр сар тутмын тээвэрлэлтийн хэмжээгээр түүхэн дээд амжилт тогтоосон бөгөөд бараа бүтээгдэхүүний төрөл зүйл улам олширч, тээвэрлэлтийн хэмжээ тогтвортой өсөн, Хятад Европын худалдаа эдийн засгийн солилцоонд идэвхтэй үүрэг гүйцэтгэж байна.

Хятадын Үндэсний төмөр замын группын холбогдох хариуцлагатай хүн хэлэхдээ, энэ он гарснаас хойш Хятадын Үндэсний төмөр замын групп гадаадад тээвэрлэх сувгийг идэвхтэй өргөтгөж, тавдугаар сард Хар тэнгис болон Каспийн тэнгисийн өмнөд коридороор туршилтын галт тэрэг ажиллуулж байна. Тавдугаар сард Өмнөд коридороор Хятад-Европын ачааны галт тэргийг нийт 13 удаа аялуулсан бөгөөд цаашид тогтвортой нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна гэжээ.