Хоёр ширхэг баньян мод
2024-06-16 16:09:34
Share
Share this with Close
youtube WeChat

Баньян мод нь маш их амьжиргааны хүчтэй. Хатуу хөрс, уул хаданд ч ургадаг өндөр сүрлэг мод юм.

2000 оны гуравдугаар сарын 12-нд, 87 настай Ши Жүншюнь гэр бүлийнхээ хамт Шэньжэнь дэх орон сууцны хашаанд буй “Лань Юань” цэцэрлэг дотор нэгэн баньян мод тарьжээ. Ши Жүншюнь дэргэд байсан ажлын хүмүүстээ, “Би ч гэсэн Шэньжэньд модны үндэс адил гүнзгийрэх болно” гэж хэлсэн байв.

Гуандүн мужийн өөрчлөлт нээлтийн үйлсийг эхлүүлэгч бөгөөд суурийг тавьсан гол хүмүүсийн нэгний хувьд Ши Жүншюнь энэ ширхэг банян мод тарьсан нь өөрчлөлт нээлтийн энэ халуун хөрсөнд гүнзгийрэх хүсэл эрмэлзлийнх нь илэрхийлэл юм.

1978 оны 12 дугаар сард ХКН-ын 11 дүгээр сонгуулийн төв хорооны 3 дугаар бүгд хурал дээр нам, төрийн ажлын гол талыг эдийн засгийн бүтээн байгуулалтад шилжүүлэн, өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлэх түүхэн шийдвэр гаргаж, өөрчлөлт нээлт, социалист орчин үеийн бүтээн байгуулалтын түүхэн шинэ цаг үеийг нээсэн билээ.

Хэдэн сарын дараа, тухайн үед ХКН-ын Гуандүн мужийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга байсан Ши Жүншюнь төв хорооны ажлын хуралд оролцохдоо, төв хорооноос Гуандүн мужид бие даах илүү олон эрх олгож, өөрчлөлт нээлтэд түрүүлэн алхам тавих хүсэлт гаргаж, “Гуандүн нь Хонконг, Макаогоос ойрхон, Хятадын цагаачид олон тул энэ ашигтай нөхцөл боломжийг гүйцэд сайн ашиглаж, гадаадтай эдийн засаг технологийн солилцоог идэвхтэй өрнүүлэх нь зүйтэй” гэж хэлжээ.

Ши Жүншюнь Гуандүн мужид маш гүнзгий судалгаа хийснийхээ дараа энэ зоригтой санаачилгыг дурдсан байлаа.

1978 оны 7 дугаар сард Ши Жүншюнь орон нутагт ажиллахдаа, хамгийн түрүүнд Бао Ань сяньд очжээ. Лүөфан тосгоны иргэдийн хүн нэгбүрийн дундаж оролго ердөө 134 юань байхад голын нөгөө эрэгт буй Хонконгийн Лүөфан тосгоны иргэдийн дундаж орлого 13 мянган хонконг доллар байхыг тэрээр мэджээ.

Тэр жилийн зун Ши Жүншюнь 23 сяньд очиж ажиллажээ. Гуандүний бодит байдлыг сайтар ойлгож мэдсэний дараа Ши Жүншюнь өөрчлөлт явуулах зоригтой санаачилгуудыг төв хороонд хандан дэвшүүлснийг нь төв хороо дэмжсэн юм. 1979 оны 3 дугаар сард Шэньжэнь хот байгуулагдав. Төдийлөн удсангүй Ши Жүншюнь Хонконг Макаотой хөрш Шэньжэнь, Жүхай хот болон цагаачид олноор суурьшсан Шаньтөү хотод бие даасан менежмент явуулах нэг бүс гаргаж, харьяат цагаачид, Хонконг Макаогийн элэг нэгтнүүд, гадаадын бизнесменүүдийн хөрөнгө оруулалт хийх газар болгох санаачилга дурджээ. Энэ санаачилгыг нь төвийн удирдагч чухалчлан үзжээ. 1980 оны 8 дугаар сард нам, төрийн зүгээс Шэньжэнь, Жүхай, Шаньтөү, Шямэньд эдийн засгийн тусгай бүс байгуулахыг зөвшөөрөн баталсан юм.

Өөрчлөлт нээлтийн эхний жилүүдэд аав нь Гуандүний ард түмнийг удирдан дагуулж үзэл санааг чөлөөлөн, өөрчлөлт хийсэн аугаа практик нь Ши Жиньпинд гүн гүнзгий нөлөө үлдээсэн байв.

1982 онд Ши Жиньпин орон нутагт очиж ажиллах өргөдөл гаргаж, Төрийн зөвлөлийн тамгын газар, Цэргийн төв зөвлөлийн тамгын газраас явж орон нутагт хүрч алба хашжээ.

Хэбэй мужийн Жэндинд ажиллах хугацаандаа тус сяний олон байгууллага нэгжид шинжлэх ухаан технологийн боловсон хүчин дутагдаж буйг Ши Жиньпин мэдээд, гүнзгий судалгаа хийснийхээ дараа “төрөл бүрийн чадварлаг боловсон хүчнийг зоригтой, өргөн хүрээнд хүлээн авч ажиллуулах” зэрэг есөн зүйлийн арга бодлого дэвшүүлжээ. Эдгээр арга бодлого нь тухайн үед шинийг эхлүүлсэн явдал байлаа.

Фүжянь мужид ажилласан хугацаандаа Ши Жиньпин олон удаа судалгаа хийснийхээ дараа “Жиньжяний туршлага”-ыг дүгнэн гаргаж, сяний бүсийн эдийн засгийн хөгжлийн чиглэлийг дурджээ. Жэжян мужид ажиллсан хугацаандаа Ши Жиньпин “найм найман стратеги” дурдаж, Шанхайд ажилласан хугацаандаа гурвалжин хойгийн сав газрын цогц хөгжлийг урагш ахиулсан юм. Олон газарт очиж ажиллаж гүнзгий судалгаа хийж, эдүгээ болон ирээдүйн хөгжилд анхаарал хандуулж, орон нутагт хийсэн практик туршлагын дундаас өөрчлөлтийн арга туршлагыг дүгнэсэн нь шинэ эринд ч чухал удирдамжийн бодит ач холбогдолтой юм.

Ши Жиньпин онцлохдоо, өдгөө Хятадын хөгжилд нүүрлэж буй зөрчил, сорилтуудыг зохицуулахад өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх нь чухал гэсэн юм. 

2012 онд ХКН-ын 18 дугаар их хурлын дараа Ши Жиньпин анх удаа орон нутагт ажиллахдаа Гуандүн мужид очив.

Шэньжэний Ляньхуа уулын паркт Ши Жиньпин Дэн Шяопиний хүрэл хөшөөнд цэцгийн баглаа өргөж, уулны орой дахь өргөн талбайд нэгэн баньян мод тарьжээ. Энд тэрбээр ахмад үеийн хүмүүсийн өөрчлөлтийн замналыг эргэн санаж, Хятад улсын өөрчлөлтийг гүнзгийрүүлэх арга замыг хайж, өөрчлөлтийг гүнзгийрүүлэх уриалгыг гаргасан юм.