Украины эрчим хүчийг сэргээхэд Америк 824 сая ам доллар өгнө
2024-06-17 10:17:30
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн Төрийн департамент өчигдөр, 16-нд гаргасан мэдэгдэлдээ, энэ долоо хоногт Германы нийслэл Берлин хотноо Украины сэргээн босголтын тухай бага хурал боллоо. Украины эдийн засгийг сэргээхэд дэмжлэг үзүүлэх Америкийн бодлого тодорхой үр дүнд хүрсэн. Тус улсын эрчим хүчний дэд бүтцийг сэргээхэд 824 сая ам долларын тусламж үзүүлэх төлөвлөгөө багтаж байгаа гэв. 

Америкийн засгийн газар Украинд эрчим хүчний тусламж үзүүлэх 500 сая ам.долларын төлөвлөгөөг Конгресст дэвшүүлнэ. Тэдний яаралтай хэрэгцээг хангахын тулд өмнө нь зарласан эрчим хүчний бусад тусламжаас 324 сая доллар нэмж оруулсан юм байна. 2022 оноос хойш шинэ ээлжийн тусламж нэмэгдээд  Украины эрчим хүчний системд үзүүлэх Америкийн тусламжийг1.5 тэрбум долларт хүргэж байгаа юм гэж мэдэгдэл дурдаж байна.