Бүрэн эрхэнд халдах өдөөн хатгалгад тууштай хариу арга хэмжээ авна
2024-06-17 18:31:21
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь өнөөдөр 17-нд ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав. 

Өмнөд тэнгистэй холбоотой асуудлаар сэтгүүлчийн асуултад Линь Жянь хариулахдаа, Өмнөд тэнгисийн асуудал дээр Хятадын тал хэргийн тухайн оронтой хэлэлцээ зөвшилцөл хийж, тэнгис дэх зөрчил санал зөрөлдөөнийг эв зүйтэй зохицуулах байр суурь баримталж байгаагийн зэрэгцээ тэнгис дэх өдөөн хатгалгын ямарваа үйлдэлд тууштай хариу арга хэмжээ авах болно гэв.

Линь Жянь хэлэхдээ, 6 дугаар сарын 17-нд Филиппиний нэгэн хүргэлтийн усан онгоц болон хоёр ширхэг хурдны завь Хятадын засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Хятадын Наньша арал олтригийн Рэнь Ай шүрэн арлын ойролцоох усан бүсэд халдан орж, Рэнь Ай шүрэн аралд хууль бусаар шигдэж гацсан цэргийн хөлөг онгоцонд барилгын материал зэрэг эд зүйл хүргэж өгөхийг санаархсан бйана.

Хятадын Эргийн хамгаалалтынхан хуулийн дагуу Филиппиний усан онгоцонд шаардлага бүхий хяналтын арга хэмжээ авсан, ахуй талбай дахь ажиллагаа мэргэжлийн, тэвчээртэй, зүй зохистой бөгөөд хууль ёсны гэв.


Уртнасан