В.Путин БНАСАУ болон Вьетнам улсад айлчилна
2024-06-17 20:20:24
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зургадугаар сарын 18-19-нд БНАСАУ-д, 19-20-ны хооронд Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад айлчлах болно гэж Кремлийн ордон мэдэгдсэн байна.

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн 17-ны өдөр мэдээлснээр, Солонгосын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Уны урилгаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 18-19-нд БНАСАУ-д айлчилна гэжээ.

Вьетнамын Коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронгийн урилгаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин 6 дугаар сарын 19-20-нд Вьетнамд айлчилна гэж Вьетнам 17-нд мэдэгджээ.


Уртнасан