Ши Жиньпин баярын захидал илгээв
2024-06-17 19:35:54
Share
Share this with Close
youtube WeChat

Хуанпү-гийн цэргийн сургууль байгуулагдсаны 100 жилийн ой, Хуанпү-гийн цэргийн сургууль төгсөгчдийн холбоо байгуулагдсаны 40 жилийн ойн үеэр ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин баярын захидал илгээн, ХКН-ын төв хорооны нэрийн өмнөөс Хуанпү-гийн цэргийн сургууль төгсөгчдийн холбоонд халуун баяр хүргэж, гадаад дотоодод байгаа Хуанпү-гээс төгсөгчид болон тэдний гэр бүлийнхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлжээ.

Ши Жиньпин баярын захидалдаа, Хуанпү-гийн цэргийн сургууль нь Гоминдан нам болон КН-ын хамтарсан анхны үр бүтээл бөгөөд Хятад улсын хувьсгалт цэрэг армийг бэлтгэх анхны сургууль юм. Хуанпү-гийн цэргийн сургууль төгсөгчдийн холбоо байгуулагдсанаас хойш “Хуанпү-гийн зориг санааг баримтлан, уг сургуулиас төгсөгчдийг холбож, эх орны нэгдлийг дэмжин, Хятадын хөгжил мандлын төлөө зүтгэнэ” хэмээх зорилгоо баримталсаар ирсэн бөгөөд “Тайванийг тусгаарлуулах” хагалан бутаргах хүчнийг эсэргүүцэн, эх орны нэгдлийг ахиулахад идэвхтэй хувь нэмрээ оруулсаар ирлээ гэжээ.

Хуанпү-гийн цэргийн сургууль байгуулагдсаны 100 жилийн ой, Хуанпү-гийн цэргийн сургууль төгсөгчдийн холбоо байгуулагдсаны 40 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ өнөөдөр 17-нд Бээжин хотноо болж, арга хэмжээн дээр Ши Жиньпины баярын захидлыг уншсан юм.