Цаг агаарын гамшиг хүмүүсийг цочирдуулж байна
2024-06-17 16:31:24
Share
Share this with Close
youtube WeChat

Цаг агаарын эрс тэс уур амьсгал дэлхий нийтийг хамарч байна. Энэтхэгт агаарын хэм өндөр хэвээр, Испанид ган гачиг болж, Германд үерийн гамшигт нүүрлэж, Хятадын олон газар хүчтэй салхи, аадар борооны гамшигт өртөж байна. Үүнтэй холбогдуулан Хятадын төв радио, телевизийн CGTN цахимаар дэлхий нийтэд судалгаа явуулжээ. Судалгаанд оролцогчдын 86.28 хувь нь дэлхийн цаг уурын өөрчлөлтөд үр дүнтэй хариу арга хэмжээ авч, хариуцлага үүрэхийг хөгжингүй орнуудад уриалсан байна. 

Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан "Дэлхийн эрсдэлийн тайлан-2024"-д цаг агаарын эрс тэс өөрчлөлт нь дэлхий дахинд тулгарч байгаа хамгийн том эрсдэлүүдийн нэг төдийгүй хурдацтай нэмэгдэж байна. Судалгаанд оролцогчдын 73,92 хувь нь цаг агаарын гамшигт өртөж, 80,13 хувь нь гамшигт үзэгдэл болохоос санаа зовж байна. 81.86 хувь нь цаг агаарын гамшигт үзэгдлийн улмаас хөдөө аж ахуй, худалдаа, аялал жуулчлалд сөргөөр нөлөөлж, олон газарт хүмүүс өртөн хохирч, эдийн засгийн алдагдал учруулж байна гэжээ. Сүлжээ ашиглагч зарим оролцогчид "Дэлхийн зарим бүс нутгийн уур амьсгал хяналтаас гарч байна" гэж сэтгэл түгшиж буйгаа илэрхийлсэн байна.

Судалгааг CGTN сувгийн англи, испани, франц, араб, орос платформоор нийтэлсэн байна. 24 цагт 13112 интернет хэрэглэгч саналаа өгчээ.