Хятадын бүрэн эрх болон харьяаллын эрхэнд халдсан үйлдэл гэв
2024-06-17 18:29:14
Share
Share this with Close
youtube WeChat

6 дугаар сарын 17-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав. Хурал дээр “Филиппиний тал Эх газрын тавиурын хязгаарын комисст хандан Өмнөд тэнгисийн эх газрын гадаад тавиурын зааг шугамын төсөл дэвшүүлсэн бөгөөд Далайн эрх зүйн тухай НҮБ-ын конвенцын дагуу тус тэнгисийн бүсэд байгалийн нөөц нээн ашиглах тусгай эрх тогтоохыг эрэлхийлэх болно гэж Филиппиний Гадаад харилцааны яам 15-нд гаргасан мэдэгдэлдээ дурджээ. Үүнд Хятадын тал ямар байр суурь илэрхийлэх вэ?” гэсэн сурвалжлагчийн асуултад хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь хариулахдаа: Холбогдох явдлыг Хятадын тал анзаарсан бөгөөд холбогдох бодит мэдээлэлтэй танилцаж байна. Хятад Филиппиний Өмнөд тэнгис дэх нутаг дэвсгэрийн асуудал болон далай тэнгисийн зааг хязгаарын зөрчил маргаанд Филиппиний тал ганц талаасаа Өмнөд тэнгисийн эх газрын гадаад тавиурын зааг хязгаарын төслийг дэвшүүлсэн нь Хятадын бүрэн эрх, харьяаллын эрхэнд халдсан бөгөөд “Далайн эрх зүйн тухай НҮБ-ын конвенц” зэрэг олон улсын хуулийг зөрчиж, “Өмнөд тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тунхаг”-ийн холбогдох тогтоолоос няцсан байна. Эх газрын тавиурын комиссын үйл хэрэг авч хэлэлцэх тогтоол ёсоор бол Филиппинй талын дурдсан зааг хязгаар тогтоох төсөл нь маргаантай тэнгисийн бүстэй холбоотой бол комисс хянан хэлэлцэх, батлан тогтоох ёсгүй гэдгийг энд онцлох шаардлагатай байна гэжээ.


Уртнасан