Хятадын кино урлагийн үдэш Шанхайд боллоо
2024-06-17 10:27:55
Share
Share this with Close
youtube WeChat

Зургадугаар сарын 16-нд Шанхайн олон улсын кино наадмын албан ёсны арга хэмжээ буюу Хятадын кино урлагийн үдэш-2024 арга хэмжээ Шанхайн олон улсын хэвлэл мэдээллийн хотхонд амжилттай боллоо. Энэхүү арга хэмжээг ХТРТ-ийн Шанхай дахь төв студи, CCTV хамтран зохион байгуулжээ.

Хятадын кино урлагийн үдэш "Гэрэлт ертөнц-Хятадын түүх" сэдвээр болж, "Анхны зорилго·Мөрөөдөл", "Оюун ухаан·Өв залгамжлал", "Итгэлцэл·Аялал" гурван том бүлгээр дамжуулан Хятадын шилдэг кино, телевизийн бүтээлд анхаарал хандуулж, шинэ эриний кино, телевизийг нэгтгэн, бүх талаар Хятад улсыг дэлхий дахинд харуулсан байна.

2024 он бол Хятад Францын дипломат харилцааны 60 жилийн ой, Хятад Францын соёл, аялал жуулчлалын жил юм. ХТРТ Шанхай хотын ардын захиргаатай хамтран зохион байгуулсан "Францын киноны долоо хоног" арга хэмжээ энэ үеэр болов. Энэ нь Канн, Венец, Локарно зэрэг олон улсын кино наадамд оролцсон Францын шилдэг 38 киног шалгаруулж, CMG медиа кино театр зэрэг Шанхайн олон театрт 156 удаа үзүүлж, Хятадын үзэгчдэд Хятад, Францын соёлын нэгдлийн таатай уур амьсгалыг мэдрүүлж, соёл иргэншлийн хэлхээ холбоог улам ойртуулсан байна.