АНУ нууцаар хуйвалдан Хятадын вакциныг харлуулж байв
2024-06-17 20:03:15
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр 17-ны өдөр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

Линь Жянь сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа, бид холбогдох мэдээллийг анзаарсан. Олон нийтийн мэдээллийн хэрэгслийг ашиглан худал мэдээлэл тарааж, олон нийтийн санаа бодлыг хордуулж, бусад орны нэр хүндийг гутаан доромжилдог нь АНУ-ын байнгын үйлдэл болж буйг бодит байдал олон удаа нотолсон. Хятад улс үүнийг эрс эсэргүүцэж байна. Энгийнээр хэлэхэд, АНУ аль нэг улсыг хязгаарлаж дарахыг хүсвэл үнэнийг үл тоомсорлож, нөхцөл боломжийг дайчлан нэр хүндийг нь гутаах ажил хийдэг. Хятадын вакцины талаар худал мэдээлэл зохиож тараах, хүмүүсийн талархлыг хүлээж буй “Бүс ба Зам”-ыг хамтран бүтээн байгуулах санаачилгыг гутаан доромжлох, эрэлт нийлүүлэлт өндөртэй Хятад улсын шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн хүчин чадал хэтэрсэн гэж цуурхал тараах гэх мэт үйлдэл нь үүнийг харуулж байна. Энэ хандлага нь АНУ-ын хүчирхэг чадавхыг тусгаж чадахгүй, харин ноёрхол, хоёр нүүртэй байдлыг нь илчилж байна. Олон улсын хамтын нийгэмлэг АНУ-ын энэ үйлдлийг ухаалаг таних ёстой. Том улс бол том улсын шинжтэй байх ёстой. АНУ сэтгэхүйгээ засаж, том орны үүрэг хариуцлагаа ухамсарлан, бусад оронд чиглэсэн худал мэдээлэл тараахаа болихыг хүсэж байна гэжээ.