БНХАУ БНСУ “2+2”-ын хэлэлцээний механизм байгуулах талаар тайлбарлав
2024-06-17 19:56:53
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр 17-ны өдөр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

Линь Жянь сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа, БНХАУ БНСУ-ын зөвшилцсөнөөр, БНХАУ-ын зүгээс Сөүлд хүрч, БНСУ-тай дэд сайдын түвшний гадаад харилцааны аюулүй байдлын тухай анхны “2+2”-ын яриа хэлэлцээ хийх болно гэжээ. 

Тэрээр хэлэхдээ, хоёр орны “2+2”-ын яриа хэлэлцээний механизм байгуулж, яриа хэлэлцээний зэрэглэлийг нэмэгдүүлэн, яриа хэлэлцээ хийхээр зөвшилцсөн цаг нь хоёр орны харилцааг хөгжүүлэхийн шаардлагаас болсон бөгөөд аль эрт зөвшилцөн тохиролцсон. Бусад оронтой онцгой холбоогүй гэжээ.

Линь Жянь хэлэхдээ, БНХАУ нь БНСУ-тай хоёр орны харилцааг хэрхэн сайжруулах, хоёр талын олон салбарын солилцоо хамтын ажиллагааг хэрхэн гүнзгийрүүлэх асуудлаар санал солилцох бөгөөд харилцан анхаарал хандуулж буй олон улсын, бүс нутгийн асуудлаар шаардлагатай санал бодлоо солилцох болно. Холбогдох байдлын талаар бид цагийг алдалгүй мэдээлэл гаргана гэжээ.