"Ши Жиньпиний бүтээлийн сонгомол" нэг, хоёрдугаар боть франц, орос, араб, испаниар хэвлэгдэв
2024-06-17 15:28:10
Share
Share this with Close
youtube WeChat

"Ши Жиньпиний бүтээлийн сонгомол"-ын нэг, хоёрдугаар ботийн франц, орос, араб, испани хэлний хувилбарыг саяхан Гадаад хэлний хэвлэлийн газраас хэвлэж, дотоод гадаадад түгээлээ.

"Ши Жиньпиний бүтээлийн сонгомол"-ын нэг, хоёрдугаар ботид Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний 2012 оны 11-р сараас 2022 оны 10-р сарыг хүртэлх бүтээлүүд багтаж байна. Хятадын Коммунист намын 20 дугаар их хуралд Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин “Хятадын онцлогтой социализмын аугаа тугийг өндөрт өргөж, орчин үеийн социалист улс орныг цогцоор нь байгуулахын төлөө нэгдэн тэмцэх нь” илтгэлээр эхлүүлж, бусад бүтээлийг он цагийн дарааллаар эмхтгэжээ. 

"Ши Жиньпиний бүтээлийн сонгомол" нь Ши Жиньпин тэргүүтэй Намын төв хороо ард түмнээ удирдан чиглүүлж, Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үеийг бий болгож, тасралтгүй шинэ ялалт байгуулах агуу их тэмцлийн үйл явцыг тэмдэглэсэн бөгөөд шинэ эриний коммунистууд Марксизмын үзлийн Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлд олж авсан онолын инновацийн үр дүнг ахиулахыг тусгасан байна. Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын тухай үзэл баримтлал нь хүчирхэг орны бүтээн байгуулалт, үндэсний сэргэн мандалтын практик хүчин гэдгийг бүрэн харуулж, сайн сайхан дэлхий ертөнц байгуулахад гаргасан Хятадын оюун ухаан, хувь нэмрийг тодотгож, шинэ эриний Хятадын онцлогтой социализмын тухай Ши Жиньпиний үзэл бодлыг цогцоор нь, системтэй тусгасан нэр хүндтэй бүтээл юм.