Фаззоло: Их-7 бол дэлхийн энх тайванд заналхийлж буй аюул
2024-06-17 10:18:08
Share
Share this with Close
youtube WeChat

Зургадугаар сарын 15-нд Италид Их-7 бүлгийн дээд хэмжээний уулзалт өндөрлөв. Америкийн санаачилга дор “Эрх чөлөө, ардчиллыг хамгаалж, дэлхийн сорилтыг даван туулах” сэдвээр хуралдсан аж үйлдвэрийн долоон том орны уулзалт нь үнэн хэрэгтээ дэлхийн энх тайвныг сааруулж, бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулж, бусад улсын хөгжлийг дарангуйлах явдал юм. Олон улсын асуудлаар мэргэшсэн Италийн мэргэжилтэн, "Их-7 бол дэлхийн энх тайванд заналхийлж буй бодит аюул юм" гэжээ.

Италийн олон улсын асуудал хариуцсан мэргэжилтэн, хэвлэл мэдээллийн ажилтан Фаззоло, Их-7 бүлгийн дээд хэмжээний уулзалтын өнгө аяс нь дайны сэдэв байж, дайныг даамжруулах чиглэлтэй болсон. Дэлхийн энх тайванд заналхийлж буй бодит аюул бол дэлхийн цагдаа болох хүсэлтэй, бусдад өөрийн бодлыг тулгаж, Украин шиг аль хэдийн маш их хохирол амссан орнуудад зэвсэг нийлүүлж байгаа тэдгээр улс юм. Дээд хэмжээний уулзалтын 36 хуудас мэдэгдэлд, "Хятад" гэсэн үг өндөр давтамжтай дуулдаж, 29 удаа гарчээ. Фаззоло хэлэхдээ, Их-7 бүлэг Хятадыг дарангуйлж байгаа нь шударга биш. Гэвч тэд үр дүнд хүрч чадахгүй гэжээ.