Сэргэн сайжрах хандлагатай байна
2024-06-17 14:57:26
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр (6-р сарын 17) Хятадын улс ардын эдийн засгийн тавдугаар сарын гүйцэтгэлийг танилцуулав. Сүүлийн үеийн тоо баримтаас харвал, аж үйлдвэр эрчимтэй хөгжиж, тоног төхөөрөмж, өндөр технологийн үйлдвэрлэл сайн байна. Тавдугаар сард Хятадын том салбаруудын нэмүү өртөг өмнөх оны мөн үеэс 5.6 хувиар өсч, өмнөх сараас 0.3 хувиар өссөн.

Үйлчилгээний салбарын сэргэлт үргэлжлэн сайжирч байна. Тайлант сард Хятадын үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийн индекс өнгөрсний мөн үеэс 4.8 хувиар өсч, өмнөх сараас 1.3 нэгжээр илүү байна.

Зах зээлийн борлуулалт өсөж, сайжруулсан бүтээгдэхүүний борлуулалт хурдацтай нэмэгдсэн байна. Өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдаа 3 их наяд 921 тэрбум 100 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 3.7 хувиар өсч, өмнөх сарас 1.4 нэгж илүү болж өмнөх сараас 0.51 хувиар өссөн.

Үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, өндөр технологийн үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт хурдацтай өсөв. Эхний таван сард Хятадын үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт 18 их наяд 800 тэрбум 600 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 4.0 хувиар өссөн.

Бараа бүтээгдэхүүний импорт, экспорт хурдацтай өсч, худалдааны бүтэц үргэлжлэн сайжрав. Тавдугаар сард, бараа бүтээгдэхүүний импорт экспортын нийт хэмжээ 3 их наяд 707 тэрбум 700 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 8.6 хувиар өссөн байна.