Хятадын дотоод засаглалд хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэв
2024-06-18 20:31:42
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр 18-нд болсон Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлыг хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь даргалав. 

Линь Жянь хэлэхдээ, зургадугаар сарын 13-17-ны өдрүүдэд Хятад, Европын холбоо Хятадад хүний эрхийн шинэ яриа хэлэлцээ хийсэн. Хятадын ГХЯ-ны сайдын туслах Мяо Дэюй Бээжинд Европын төлөөлөгчдийн тэргүүн, Европын холбооны гадаад харилцааны албаны Ази Номхон далайн газрын орлогч дарга Пампаронитай уулзав. ГХЯ-ны Олон улсын харилцааны газрын дарга Шэнь Бө, Пампарони нар Чүнчин хотноо болсон Хятад Европын холбооны хүний эрхийн яриа хэлэлцээг хамтаар даргалж, Хятадын хууль тогтоох, шүүх, үндэстэн, эмэгтэйчүүдийн болон бусад салбарын төлөөлөгчид оролцсон гэжээ.
Линь Жянь хэлэхдээ, Хятад улс Хятадын хүний эрхийн хөгжлийн замнал, үзэл баримтлал, ололт амжилт, дэлхийн хүний эрхийн засаглалын талаарх байр суурь, саналаа иж бүрнээр тусгаж, ЕХ-ны саяхан нийтэлсэн 2023 оны ЕХ-ны дэлхийн хүний эрх, ардчиллын жилийн тайлан дахь Хятадтай холбоотой агуулга, Хонконг Макаогийн талаарх жилийн тайланд төв чанга байр сууриа илэрхийлж, Шиньжян, Төвөд, Хонконгийн үйл хэрэг, шүүхийн хэрэг нь Хятадын дотоод хэрэг тул гаднын хүчин хөндлөнгийн оролцоо хийхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ онцлон тэмдэглэжээ. Мөн ЕХ-ноос бодит байдал болон Хятадын ард түмний бие даасан хүний эрхийн хөгжлийн замналыг үнэнхүү хүндэтгэж, хүний эрхийн асуудлаар шалтаг болгож, Хятадын дотоод засаглалд хөндлөнгөөс оролцохоо зогсоохыг шаардсан байна гэжээ.