Өрсөлдөх чадварын үзүүлэлтээр Хонконг дэлхийд тавд орлоо
2024-06-18 15:59:02
Share
Share this with Close
youtube WeChat

Олон улсын менежментийн хөгжлийн хүрээлэнгийн гаргасан "Дэлхийн өрсөлдөх чадвар 2024" тайланд, Хонконг өмнөх зэрэглэлээс хоёр байр уригшилж, дэлхийд тавдугаарт эрэмбэлэгджээ. 

Тайланд дурдснаар, бодит мэдээлэл, бизнесийн хүрээний санал бодол зэргийг харгалзан үзээд, Хонконг нь дэлхийн хамгийн өрсөлдөх чадвартай эдийн засагтай бүсийн нэг гэж хүлээн зөвшөөрөгджээ. Төв засгийн газрын тууштай дэмжлэгээр, Хонконгийн эдийн засаг тахлын дараа үргэлжлэн сэргэсэн. Онцгой бүсийн засаг захиргаа зах зээлд итгэх итгэлийг бэхжүүлэх цуврал арга хэмжээ боловсруулсан. Тухайлбал, аялал жуулчлалыг идэвхжүүлэх замаар хэрэглээг дэмжих, эдийн засгийн сэргэлтийн эрч хүчийг бэхжүүлэх бодлого хэрэгжүүлсэн. Үүний зэрэгцээ дэлхийн олон орны компаниуд, хөрөнгө оруулалт, санхүү, чадварлаг мэргэжилтнийг Хонконгод идэвхтэй татаж, санхүү, инноваци, технологи, худалдааны салбарыг идэвхжүүлж, ногоон өөрчлөлт, дижитал эдийн засгийн хөгжлийг дэмжсэн байна. Шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчнийг бүрдүүлж, дунд болон урт хугацааны эдийн засгийн өндөр чанартай хөгжлийг дэмжиж ажилласан. Эдгээр ажлуудыг тууштай хийж, сайн ахиц дэвшил гаргаснаар, олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөж байна гэж онцгой бүсийн засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр хэлэв.

Хэвлэлийн төлөөлөгч цааш нь хэлэхдээ, "Нэг улс хоёр систем"-ийн хүрээнд Хонконг нь эх орноо түшиж, дэлхий дахинтай холбогдсон Хятад болон олон улсын давуу талыг нэгтгэсэн дэлхийн цорын ганц хот болсон. Ирээдүйгээ харахад Хонконг "супер холбогч", "супер нэмүү өртөг шингээгч"-ийн үүрэг гүйцэтгэж, улс орны хөгжилд идэвхтэй хүч нэмж, үндэсний хөгжлийн стратегитай сайтар холбогдож ажиллах болно. Эдийн засгийн чадавхыг өргөжүүлэх, шинэ өсөлтийн цэгүүд бий болгох, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хөгжлийг өндөр түвшинд хүргэж, хотын иргэд, компаниудад хөгжлийн таатай боломж бий болгох юм.