Үер ус, гангийн халуунаас сэргийлэх заавар өгчээ
2024-06-18 16:51:09
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин үер усны аюулаас урьдчилан сэргийлж, ган гачигтай тэмцэх талаар заавар өглөө.

Ши Жиньпин онцлохдоо, сүүлийн үед өмнөд нутгаар ширүүн бороо үргэлжилж, Гуандун, Фүжяньд их хэмжээний үер бууж, байгалийн гамшиг нүүрлэж олон хүн эндэж бэртэж, эд хөрөнгийн хохирол учрууллаа. Умард нутагт гангийн халуун шарж, өмнөд нутагт үерийн гамшиг болох төлөв илт харагдаж байна. Иймээс бүх хүчээ дайчлан байгаийн гамшигтай тэмцэж, гамшигт өртсөн иргэдийг нүүлгэн шилжүүлж, тэдний амьдралын хэвийн байдлыг хангаж, үйлдвэрлэлийг тасалдуулахгүй байж, аль болох гамшгийн хохирлыг багасгах хэрэгтэй. 

Хятадад үерийн улирал эхэлж, үертэй тэмцэх нөхцөл хүндэрч байгаа энэ үед, бүс нутаг, холбогдох салбар эрсдэлээс урьдчилан сэргийлж, үүрэг хариуцлагаа ухамсарлан, зохицуулалтаа сайн хийж, болзошгүй гамшгаас сэргийлж, яаралтай авран туслах ажлыг тууштай хийх хэрэгтэй. Гамшгийн хяналт, сэрэмжлүүлгийг эрчимжүүлж, далд эрсдэлийг судалж, техник хэрэгсэл, материалыг хангалттай бэлтгэж, ажлын төлөвлөгөөгөө боловсронгуй болгож, онцгой байдлын үед нааштай хариу арга хэмжээ авч, ард иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдал, нийгмийн тогтвортой байдлыг үр дүнтэй хангах шаардлагатайг Ши Жиньпин онцолжээ.