Хятад Австрали санамж бичигт гарын үсэг зурлаа
2024-06-18 15:30:21
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр /6-р сарын 17/ Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хороо, Австралийн Сангийн яам хоёр улсыг төлөөлж "Хятад Австралийн стратегийн эдийн засгийн яриа хэлцлийн засгийн газар хоорондын ойлголцлын санамж бичиг"-т гарын үсэг зурлаа гэж Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооноос сурвалжлагч мэдээлэв.

Стратегийн эдийн засгийн яриа хэлцлийг ахин эхлүүлж, стратегийн болон хэтийн төлөвтэй эдийн засгийн сэдвүүдэд анхаарч, хоёр талын харилцаа, солилцоог ахиулж, ажил хэрэгч, үр ашигтай хамтын ажиллагаа явуулахаар хоёр тал тохиролцсон байна.