Владимир Путины дэвшүүлсэн төсөлд өөр хувилбар байхгүй
2024-06-18 09:43:38
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины дэвшүүлсэн Украины асуудлыг зохицуулах төсөлд өөр хувилбар байхгүй гэж орон нутгийн цагаар 17-ны өдөр Оросын ГХЯ мэдэгдэв.

Владимир Путин орон нутгийн цагаар 14-нд хэлэхдээ, Украинтай хэлэлцээ хийхэд Орос бэлэн. Хэлэлцээрийн урьдчилсан нөхцөл бол Донецк, Луганск, Херсон, Запорожье зэрэг дөрвөн бүсээс Украин цэргээ бүрэн гаргах. Украин цэргээ татвал Орос нэн даруй гал зогсооно. Дараа нь Украин НАТО-д элсэхгүй байх талаар хэлэлцээ хийнэ.

 Украин бие даан шийдвэр гаргах ёстой гэж Владимир Путин хэлжээ.