Төвөдийн үйл хэрэг бол Хятадын дотоод засаглал
2024-06-18 18:22:41
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь өнөөдөр 18-нд ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав. Тэрээр АНУ-ын конгрессын холбогдох хуулийн төслийн талаар хэлэхдээ, Төвөд эртнээсээ Хятадын нэгэн хэсэг, Төвөдийн үйл хэрэг бол Хятадын дотоод засаглал, ямарваа гадаадын хүчин хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй. Өдгөө Төвөдийн нийгмийн байдал амгалан тайван, эв зохицолтой, эдийн засаг үргэлжлэн сайжирсаар бөгөөд иргэдийн амьжиргааны баталгаа сайтай, урт удаан хугацаанд амгалан тайван, чансаатай хөгжлийн шинэ төлөв байдлыг бий болгосоор байгаа юм. Ямарваа хүн, ямарваа хүчин Төвөдийг үймүүлэх замаар Төвөдийг хязгаарлан, Хятад улсыг дарах оролдлого хийх нь хоосон болж, зорилгодоо яасан ч хүрч чадахгүй юм гэжээ. 

Линь Жянь хэлэхдээ, “Төвөд бол Хятад улсын нэгэн хэсэг, Төвөд тусгаарлахыг дэмжихгүй” хэмээх амлалтаа АНУ сахиж, дээр дурдсан хуулийн төслийг батлахгүй байхыг бид шаардаж байна. Хятад улс хүчтэй арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн, бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн эрх ашгаа гуйвшгүй хамгаална гэжээ.