Америкийн армийн гүтгэлэгт холбогдуулан хариу байр сууриа илэрхийлэв
2024-06-18 18:12:46
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадаас Филиппинд суугаа элчин сайдын яам саяхан сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулав. Хятадын Элчин сайдын яам мэдэгдэлдээ, Хятад улс бол хариуцлагатай том орон. КОВИД-19 халдварын үед улс орнуудад вакцин зэрэг олон улсын олон нийтийн бүтээгдэхүүнийг идэвхтэй хангасан бөгөөд Филиппинд цар тахлын эсрэг тэмцэх бодисын материал болон вакциныг хамгийн түрүүнд хангасан орон юм. Хятад Филиппин хоёр орон харилцан дэмжиж туслалцаж, тахлын эсрэг хамтын ажиллагаа өрнүүлж, дэлхий нийт эцэстээ цар тахлыг ялан давахад чухал хувь нэмэр оруулсан юм.

Хятад Филиппин хоёр орны ард түмэн бүгдээрээ маш их сонор сэрэмжтэй байж, мэхлэгдэн хууртахгүй байж, хуурамч мэдээлэл, өдөөн турхиралтыг цаг даруйд нь илчлэн хориглож, хувь заяаг өөрийн гартаа эзэмшиж, Хятад Филиппиний харилцаа хийгээд Өмнөд тэнгисийн энх тайван тогтвортой байдлыг хамтаар хамгаалах нь зүйтэй гэв.


Уртнасан