Цөмийн бохирдолтой усыг далайд цутгахыг эсэргүүцсээр байна
2024-06-18 15:38:02
Share
Share this with Close
youtube WeChat

Японы засгийн газар өнгөрсөн оны наймдугаар сард Фүкүшимагийн нэгдүгээр цахилгаан станцын цөмийн бохирдолтой усыг далайд цутгах ажлыг эхлүүлсэн. Үүнээс хойш зургаан удаагийн үйлдлээр 46 мянга орчим тонн бохирдолтой ус далайд цутгаад байна. Ирэх оны гуравдугаар сар хүртэл буюу 2024 оны санхүүгийн жилдээ багтааж зургаан удаа далайд зайлуулахаар төлөвлөсөн. Нэг ээлжинд 7800 тонн цөмийн бохирдолтой ус зайлуулж байгаа юм.

Төхөөрөмжөөр олон удаа цэвэршүүлсэн ус нь цөмийн цахилгаан станцаас ялгардаг үйлдвэрийн бохир уснаас ялгаагүй. Иймээс байгаль орчин, хүмүүст хор хөнөөлгүй гэж Японы засгийн газар, мөн Токиогийн цахилгаан эрчим хүчний компани мэдэгдэж байгаа юм.

Японы Рюкокү их сургуулийн профессор Кеничи Ошима хэлэхдээ, энэ мэдэгдэл бодит байдалд нийцэхгүй. Цөмийн бохирдолтой ус далайд цутгахаа нэн даруй зогсоох хэрэгтэй гэж уриалав. 

Тэрээр цааш нь, Японы загас агнуурын мэргэжилтнүүд ч үүнийг эсэргүүцсээр ирсэн. Хүнсэнд эрүүл загас нийлүүлэх нь хүн бүрийн хүсэл эрмэлзэл юм. Фүкүшимагийн загас агнуурын ажилчид бохирдсон усыг далайд цутгахыг эсэргүүцсээр байгаа ч одоо болтол шийдэгдэхгүй байгаа тул хөрш орнуудын иргэд хүнсний аюулгүй байдлын талаар санаа зовох нь зүй ёсны хэрэг. Үндсэн шалтгаан нь Японы Засгийн газар болон Токиогийн цахилгаан эрчим хүчний компанийн хандлагатай холбоотой асуудал юм гэжээ.