ЕХ-ны удирдагчид эцсийн зөвшилцөлд хүрч чадаагүй
2024-06-18 15:58:07
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 17-нд Европын холбооны албан бус дээд хэмжээний уулзалт Брюссельд болж, тус холбооны дараагийн удирдагчийг томилох талаар ярилцав. Тэд удаан хэлэлцсэн ч нэр дэвшигчийн талаар зөвшилд хүрч чадсангүй.

Хурлын өмнө талуудын өгч буй мэдээллээр, Европын комиссын даргаар фон дер Лейеныг улиран сонгож, Европын зөвлөлийн даргаар Португалийн ерөнхий сайд асан Коста,  Европын парламентын өнөөгийн дарга Мецора албан тушаалдаа хэвээр үлдэж, Эстонийн ерөнхий сайд Карас тус холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд комиссар байх төлөвтэй байна.

Түүнчлэн, Балтийн тэнгисийн орнуудаас Эстонийн ерөнхий сайд Карасыг Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд комиссар болгосон нь Европын холбоонд багагүй маргаан үүсгээд байгаа аж.