Энэ жил Газар дундын тэнгист осолдсон цагаачид 800 давж магадгүй
2024-06-18 09:27:01
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар өчигдөр, 17-нд НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлаг, Олон улсын цагаачлалын байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сангаас мэдээлэхдээ, Италийн эргийн ойролцоох усан хилд цагаачдын хоёр завь хөмөрч хүмүүс осолдсон байх магадлалтай байна. Үрэгдсэн хүмүүсийн мэдээлэл батлагдвал, энэ онд Газар дундын тэнгист осолдож сураггүй болсон цагаачид 800 давж магадгүй боллоо.

Италийн Калабри далайн эргээс 100 орчим миль зайд, хууль бус цагаачдыг суулгаж явсан завь хөмөрч, нэг хүн нас барж, 50 орчим хүн сураггүй болсон мэдээ байна. Үүнтэй зэрэгцээд мөн өдөр Италийн Лампедуза арлын ойролцоох усан хилээс модон завинд сууж явсан 10 гаруй хууль бус цагаачийн цогцсыг төрийн бус байгууллагын аврах ажилтнууд олсон байна.