Хятад улсын байр суурь, үзэл баримтлалыг тайлбарлав
2024-06-18 10:05:55
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 17-нд Хятадын Гадаад харилцааны яамны туслах Мяо Дэюй Хятад-Европын хүний эрхийн яриа хэлэлцээнд оролцох Европын гадаад харилцааны албаны Ази Номхон далайн бүсийн ерөнхий газрын орлогч дарга Пампаронитай Бээжинд уулзав.

Хятадын хүний эрхийн үзэл баримтлал, ололт амжилтын талаар танилцуулахдаа Мяо Дэюй, ХКН ард түмэндээ чин сэтгэлээсээ үйлчлэх зорилго баримталж, ард түмний сайхан амьдрах эрмэлзлийг зорилт болгож, олонхийн язгуур ашиг сонирхлыг биелүүлж, хамгаалж, хөгжүүлж байна. Хятад улс ард түмнээ цөм болгодог. Ард түмэн аз жаргалтай амьдрах нь хүний хамгийн том эрх юм. Цаг үеийн чиг хандлагад нийцсэн, улс орныхоо нөхцөлд тохирсон хүний эрхийн хөгжлийн замаар урагшилж хүний эрхийн салбар түүхэн амжилтад хүрсэн юм. Хятад маягийн шинэчлэлээр Хятадын үндэстнүүдийн агуу их сэргэн мандалтыг бүх талаар ахиулж, хөгжлийн энэ үйл явцад Хятадын хүний эрхийг хамгаалах түвшинг дээшлүүлэх болно. Хятад улс дэлхийн хүний эрхийн засаглалд идэвхтэй оролцож, яриа хэлцэл, хамтын ажиллагааг дэмжиж, олон улсын хүний эрхийн үйлсийн эрүүл хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна. Хятад, Европ хоёр тал солилцоо, харилцан суралцах замаар хамтын дэвшилд хүрч, дэлхийн хүний эрхийн засаглалд эерэг хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.

Европын тал мэдэгдэхдээ, яриа хэлцлээр дамжуулан Хятадын талаарх ойлголт, мэдлэгээ нэмэгдүүлж байна. Олон талт хүний эрхийн чиглэлээр Хятад улстай идэвхтэй хамтрахад бэлэн байна гэжээ.