Хямдаар борлуулахын эсрэг мөрдөн байцаалт хийхээ мэдэгдэв
2024-06-18 00:09:01
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Худалдааны яам өнөөдөр зургадугаар сарын 17-нд мэдэгдэл гаргаж,  ЕХ-ноос гаралтай импортын гахайн мах махан бүтээгдэхүүн болон түүний дайвар бүтээгдэхүүнд хямд үнээр борлуулахын эсрэг мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлснээ мэдэгдэв.
Энэ талаар Худалдааны яамны холбогдох хүн хэлэхдээ, дотоодын үйлдвэрүүдийн хүсэлтийн дагуу энэхүү шалгалтыг эхлүүлсэн. Мөрдөн байцаах байгууллага Хятадын холбогдох хууль тогтоомжийн дагуу, ДХБ-ын дүрэм журмыг мөрдөн сахиж, уг өргөдлийг хянан, уг өргөдөл нь хямдаар борлуулахын эсрэг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах нөхцөлийг хангасан гэж үзээд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар болсон байна. Мөрдөн байцаах байгууллага нь мөрдөн байцаалтын ажиллагааг хуулийн дагуу явуулж, ашиг хорын холбоотой талуудын эрхийг бүрэн хамгаалж, мөрдөн байцаалтын үр дүнд үндэслэн бодитой, шударга дүгнэлт гаргана гэжээ.