Азийн соёлын өвийг хамгаалах холбоо хуралдав
2024-06-19 16:39:01
Share
Share this with Close
youtube WeChat

Азийн соёлын өвийг хамгаалах нэгдсэн холбооны зөвлөлийн хоёрдугаар хурал 19-нд Чиндао хотод эхэллээ. Үндэсний соёлын өвийг хамгаалах газар, Шаньдун мужийн Ардын захиргаа хурлыг зохион байгуулж, 23 улс, олон улсын 2 байгууллагын 150 орчим төлөөлөгч оролцож байна.

Хурлаар “Азийн соёлын өвийг хамгаалах нэгдсэн холбооны дүрэм”-д нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тус холбоо өмнө нь соёлын өвийн олон улсын хамтын ажиллагааны механизм байсан. Харин одоо засгийн газар хоорондын олон улсын байгууллага болж байгаа юм. Хятад улсын санаачилсан бүс нутгийн шинжтэй соёлын өвийн салбарын засгийн газар хоорондын анхны олон улсын байгууллага болж байгаа юм. Өнөөдрийн хуралд Узбекистан, Мальдив нэгдсэн холбооны гишүүн, Гондурас анхны түнш орон болов. Холбооны гишүүн, ажиглагч, түнш нийлээд 20 улс болжээ. 

Хурлын төлөөлөгчид Азийн соёлын өвийг хамгаалах холбооны өнгөрсөн нэг жилийн ажлыг өндрөөр үнэлжээ. Энэ удаагийн хурал нь Азийн соёлын өвийг хамгаалах ажлыг хөгжлийн шинэ шатанд гаргалаа гэж дүгнэсэн байна. Түүнчлэн ажил хэрэгчээр хамтран ажиллаж, соёлын өвийг хамгаалах олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцахыг ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг дэмжихээ талууд илэрхийлжээ.