Цэргийн төв зөвлөлийн улс төрийн ажлын хурал болов
2024-06-19 19:06:06
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Цэргийн төв зөвлөлийн улс төрийн ажлын хурал 17-19-ний өдрүүдэд Шаанши мужийн Янь-Аньд боллоо. Хятадын дээд удирдагч Ши Жиньпин хуралд оролцон чухал үг хэлэв. 

Тэрээр цохон тэмдэглэхдээ, ХКН нь цэрэг армийг удирдах үзэл баримтлалаар шинэ эриний улс төрийн цэрэг армийн бодлогыг хэрэгжүүлж, улс төрийн цэрэг арми байгуулах цаг эриний шаардлагын дагуу цэрэг арми байгуулагдсаны 100 жилийн тэмцлийн зорилгын шувтаргааны дайныг хүчээ төвлөрүүлэн хийж, цэрэг армийг хүчирхэгжүүлэхэд бат бөх улс төрийн баталгаа хангах хэрэгтэй гэжээ.

Улс төрийн цэрэг армийг хөгжүүлэх нь нийт цэрэг армийн хамтын үүрэг хариуцлага юм. Цэргийн зөвлөл удирдлагаа нэгтгэж, улс төрийн цэрэг армийн шинэ төлөв байдлыг бий болгохыг хичээн, ХКН-ын удирдсан цэрэг армийг улам эрч хүчтэй болгох хэрэгтэй гэж Ши Жиньпин онцолжээ.