Владимир Путин Хойд Солонгост айлчилж байна
2024-06-19 11:10:21
Share
Share this with Close
youtube WeChat

ХТРТ-ийн сурвалжлагч мэдээлснээр, орон нутгийн цагаар өнөөдөр 19-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ-ын Пёньянд хүрэлцэн ирж, тус улсад хийх хоёр өдрийн төрийн айлчлалаа эхлүүлжээ. Солонгосын Хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Чен Ун онгоцны буудалд Владимир Путиныг угтан авлаа. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Чен Уны урилгаар Владимир Путин төрийн айлчлал хийнэ гэж Кремлийн хэвлэлийн товчоо өмнө нь мэдээлсэн юм.

Оросын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков хэлснээр, Владимир Путин Ким Чен Ун нар ганцаарчилсан уулзалт хийнэ. Мөн хоёр тал хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, хэвлэл мэдэгдэл гаргах юм. Ерөнхийлөгч Владимир Путинд зориулж БНАСАУ хүндэтгэлийн концерт, төрийн дайллага хийнэ. ОХУ-ын ерөнхийлөгч хорь гаруй жилийн өмнө 2000 оны долдугаар сард Хойд Солонгост айлчилж байсан юм.

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлагийн мэдээлснээр, Владимир Путины БНАСАУ-д хийх төрийн айлчлалын өмнө тус улсын "Родон Синмун" сонин нийтлэл гаргаж, Орос болон Хойд Солонгосын хоёр талт хамтын ажиллагааг дээшлүүлж илүү өндөр түвшинд хүргэнэ гэжээ.

Зургадугаар сарын 17-нд Орос, Хойд Солонгостой "Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ" байгуулах тогтоолд Владимир Путин гарын үсэг зурсан юм.