Израилчууд дүрвэгсдийн хуаранг шөнө дөлөөр гэнэт бөмбөгджээ
2024-06-19 11:24:54
Share
Share this with Close
youtube WeChat

Бидэнд ямар ч анхааруулга, сэрэмжлүүлэг өгөөггүй. Халдлага шууд эхэлж, бид өртсөн. Эмэгтэйчүүд, хүүхэдүүд амь үрэгдсэн гэж Газын зурвасын Нусайрат дүрвэгсдийн хуаранд Израилийн агаарын цохилтоос амьд гарсан оршин суугч өчигдөр, 18-нд хэлжээ. 

Израилийн арми шөнөөөр довтлоход охинтойгоо унтаж байсан. Асар хүчтэй дэлбэрэлт биднийг сэрээсэн. Охидоо дагуулан гэрээсээ хурдан гарахад, ойр орчмын байшингууд бөмбөгдөлтөд сүйрч, шархадсан хүмүүс, хохирогчдын цогцос хаа сайгүй байгааг олж харсан гэж дайралтаас амьд үлдсэн тэр хүн хэлж байв.

Амьд үлдсэн өөр нэгэн хүн болсон явдлыг ярихдаа, маш том дэлбэрэлт болж, хөршүүдтэйгээ хамт гэрээсээ яаран гарсан. Дэлбэрэлтэд олон эмэгтэй, олон хүүхэд өртөж, хүчтэй дэлбэрэлтээс нэг хүүхэд хана мөргөж унасныг харсан гэв.

Израилийн арми ямар ч анхааруулга өгөлүй дайрч, эмэгтэйчүүд, хүүхдүүд амьдарч байсан байшинг бөмбөгдсөн тул гэр байшин тэр чигээрээ үнсэн товрог болсон гэж амьд үлдсэн хүмүүс нотолжээ.