Их Британийн үйлдэлд хатуу эсэргүүцэл илэрхийлэв
2024-06-19 19:52:54
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Их Британийн Гадаад харилцааны яам саяхан ОХУ-д холбогдуулсан шинэ хориг арга хэмээг зарласан бөгөөд хориг тавигдсан компаниуд дотор Хятадын 5 компанийг жагсаажээ. Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч өнөөдөр 19-нд энэ явдалд хариу өгөхдөө, Хятад Их Британийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны ерөнхий талаас гараа авч, буруу үйлдлээ нэн даруй залруулж, Хятадын компанийг жагсаалтад оруулахаа нөхцөл болзолгүйгээр зогсоохыг бид Их Британиас шаардаж байна гэв.

Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Их Британийн үйлдэл нь олон улсын хуулийн үндэслэлгүй, НҮБ-ын зөвшөөрөлгүй ганц талын хориг бөгөөд "урт гарны харьяалал"-ын нийтлэг жишээ. ОХУ-тай хамаатайгаар шалтаглан Хятадын 5 компанийг арга хэмжээ авах жагсаалтад оруулсан явдлыг Хятадын тал эрс эсэргүүцэж байна. Хятадын талын хатуу чанга эсэргүүлийг Их Британи үл тоомсорлож, Хятад Их Британийн эдийн засаг худалдааны харилцааны хөгжил сайн чиг хандлагатай байгааг үл ойшоож, Хятадын компанийг хоригийн жагсаалтад оруулсан нь Хятад Их Британийн эдийн засаг худалдааны харилцаанд сөргөөр нөлөөлнө. Хятадын компаниудын хууль ёсны эрх ашгийг Хятадын тал тууштай хамгаалах болно гэв.


Уртнасан