Оросын цөмийн шумбагч хөлгүүд Баренцын тэнгист пуужин туршив
2024-06-19 16:02:31
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар өнөөдөр 19-нд Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Оросын Умард флотын Северодвинск, Орел цөмийн шумбагч хөлгүүд Баренцын тэнгист галын сургуулилт хийжээ.

Оросын цөмийн шумбагчид Гранит, Калибр далавчит пуужинг хөөргөж, 170 километрийн зайд байгаа хөлөг онгоцны загварчилсан байг амжилттай оносон байна. Тус яам мэдэгдэлдээ, шумбагч хөлгүүд сургуулилт хийж, пуужин харвахаас өмнө Оросын арми Баренцын тэнгист усан онгоц, нисэх онгоцны бүсийг хаасан гэжээ.