Зэвсэгт мөргөлдөөн хурцадсаар байгаа тул энх тайвныг сэргээх замыг эрэлхийлэх ёстой
2024-06-19 11:46:01
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар өчигдөр, 18-нд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 56 дугаар чуулган Женевт эхэллээ. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Волкер Турк амар амгалан байдлыг сэргээх замыг яаралтай эрэлхийлэхийг уриалав.

Турк хэлэхдээ, мөргөлдөөн ширүүсэх хэрээр энгийн иргэд амь насаа алдаж, гэмтэж бэртэх нь байнгын үзэгдэл болж байна. Өдөр бүр чухал дэд бүтэц эвдэрч, хүүхдүүд буудуулж, эмнэлгүүдийг бөмбөгдөж байна. Өнгөрсөн онд зэвсэгт мөргөлдөөнд амь нас эрсэдсэн иргэдийн тоо 72 хувиар өссөн болохыг Хүний эрхийн дээд комиссарын тоо баримт харуулж байна. 2023 онд амиа алдсан эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эзлэх хувь өмнөх онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн байна гэжээ.

Өнгөрсөн оны 10-р сарын 7-ноос эхэлсэн мөргөлдөөнөөс хойш Израилийн довтолгоонд Газад амь үрэгдсэн, шархадсан хүмүүсийн тоо нийлээд 120 мянгад хүрсэн. Тэдний олонх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан. Энэ тавдугаар сарын эхээр Израиль Рафах хот руу өргөн хүрээтэй дайралт явуулснаар, 1 сая орчим палестин хүн аргагүйн эрхээр дүрвэсэн. Одоо тусламж хүргэх нөхцөл улам дордоод байна гэж Турк хэлжээ.