Нарнаас хамгаалах бүтээгдэхүүний зах зээл ид хөгжиж байна
2024-06-19 15:15:46
Share
Share this with Close
youtube WeChat

Зуны халуунд гудамжинд яваа хүмүүсийг харахад хөлөөс толгой хүртэл нарнаас хамгаалж хувцасласан байх нь бий. Яг одоо ид халж байна. Ийм үед нарнаас хамгаалах бүтээгдэхүүн хэрэглэгчдийн сонирхлыг ихэд татаж, борлуулалт нэмэгдэж, үйлдвэрүүдийн өрсөлдөөн ширүүсч байгаа бөгөөд энэ салбар бараг 100 тэрбум юанийн зах зээлийн багтаамжтай юм.

Тоо бүртгэлээс харвал, Хятадын нарнаас хамгаалах хувцасны зах зээлийн хэмжээ 2023 онд 74.2 тэрбум юань байсан бол 2026 онд 95 тэрбум 800 сая юань хүрэх төлөвтэй. 

Нарнаас хамгаалах хувцас нь "Нэхмэл бүтээгдэхүүний хэт ягаан туяанаас хамгаалах үнэлгээ"-ийг хангасан байх ёстой. Тухайлбал UPF (хэт ягаан туяанаас хамгаалах үзүүлэлт) 40-өөс дээш, UVA (хэт ягаан туяаны нэвтлэлтийг зөвшөөрөх хэмжээ) 5-аас бага байх нөхцөлд хэт ягаан туяаны эсрэг бүтээгдэхүүн гэж нэрлэж болно. Хэрэв нарнаас хамгаалах хувцасны тэмдэгт холбогдох шошго байхгүй бол тийм бүтээгдэхүүнд болгоомжтой хандах хэрэгтэй гэж сануулж байна.