Өдөөн хатгалгын үйлдлээ зогсоохыг шаардав
2024-06-19 17:56:58
Share
Share this with Close
youtube WeChat

19-ний өдөр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

Тэрээр сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа, Филиппин Хятадын талын ятган хориглохыг үл тоомсорлож, Хятадын Наньша олтригийн Рэньайжяо шүрэн аралд орсон нь энэ удаагийн нөхцөл байдлын шууд шалтгаан юм. Хятадын эргийн хамгаалалтынхан газар дээр нь хууль сахиулах арга хэмжээ авсан нь мэргэжлийн түвшинд хүлээцтэй байсан бөгөөд Филиппины хөлөг онгоц хууль бусаар нөхөн тээвэрлэлт хийхийг хориглох зорилготой юм. Филиппиний хүмүүст шууд арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй. Нөхөн тээвэрлэсэн нь амьдралын хэрэглээний эд зүйлс хэмээн Филиппин мэдэгдсээр боловч хэрэг дээрээ барилгын материал, бүр түүнчлэн зэвсэг сум ч нууж тээвэрлэсээр байгаа тул Рэньайжяог урт хугацаанд эзлэх оролдлого хийж байна. Филиппин эрхэнд халдсан өдөөн хатгалгын үйлдлээ даруй зогсоохыг Хятад улс шаардаж байна. Хятад улс цаашид өөрийн бүрэн эрх, эрх ашгаа хуулийн дагуу шуурхай хамгаалах болно гэжээ.