Шанхай киноны хот болно
2024-06-19 11:20:51
Share
Share this with Close
youtube WeChat

Шанхайн олон улсын кино наадам үргэлжилж байна. Шанхайг кионы хот болгохын тулд тус хот киног өндөр түвшинд хөгжүүлэх гурван жилийн төлөвлөгөө гаргажээ.

Төлөвлөгөө ёсоор, ирэх гурван жилд Шанхай хот киноны шинэ, шинэлэг төсөл хэрэгжүүлж, илүү чанартай, хүчирхэг, сонирхолтой кино бүтээж, хүүхэлдэйн кино, баримтат киног эрчимтэй хөгжүүлэх юм байна.

Шанхайн кино группын Намын хорооны дарга Ван Жянь Эр, кино технологи хоёр салшгүй холбоотой. Хиймэл оюун ухаан хүчтэй түрж байгаа үед бид шинэ технологи, контент бүтээх, үйлдвэрлэх ажлыг уялдуулж, "AI+" нэг цэгийн үйлчилгээний үйлдвэрлэлийн платформ бий болгоно. Дэлхийн "AI+" кино, телевизтэй холбоотой компаниуд болон технологийн компаниудыг Шанхайд ирж ажиллахыг урьж байна гэжээ.