Америк хуурамч мэдээлэл цацахыг Хятад улс эсэргүүцнэ
2024-06-19 18:27:35
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр 19-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав. 

Хятад улсаас Орост хангасан зэвсгийг Украины дайнд ашиглаж байна гэж Америкийн төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен өчигдөр хэллээ гэсэн сурвалжлагчийн асуултад Линь Жянь хариулахдаа: Энэ асуудал дээр Хятад улс байр сууриа олон удаа тодорхойлсон. Украины хямралын асуудал дээр Хятадын тал гал дээр тос нэмээгүй, завшааныг далимдуулан ашиг хайгаагүй, ятган эвлэрүүлэх, хэлэлцээ хийхийг ахиулахын тулд хүчин зүтгэсээр ирсэн. Дайтагч талд Хятадын тал зэр зэвсэг хангахгүй, цэргийн болон иргэний давхар зориулалттай бодисын экспортыг хатуу чанга хянаж байгааг олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлж байгааг энд дахин онцлон тэмдэглэе.

Америкийн тал ямар ч баримт нотолгоогүй тохиолдолд хуурамч мэдээлэл цацаж, Хятадын талд үүрэг хариуцлагаа тохохоор зэхэж буйг бид эрс эсэргүүцэж байна гэв.


Уртнасан