Хятад Австралийн харилцааны эерэг чиг хандлага
2024-06-19 00:23:21
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 15-18-ны өдрүүдэд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Австралид албан ёсны айлчлал хийж, хоёр тал “Хятад Австралийн ерөнхий сайдын жил тутмын уулзалтын ололт амжилтын тухай хамтарсан мэдэгдэл” гаргаж, худалдаа эдийн засаг, хүмүүнлэг зэргийн салбарт хамтран ажиллахаар тохиролцжээ. Австралийн ерөнхий сайд Антони Албанес хэлэхдээ, энэ удаагийн айлчлал нь хоёр орны харилцааг тогтворжуулах “Маш чухал алхам” гэжээ.

Хятад улсын дарга Ши Жиньпин Австралид төрийн айлчлал хийж, Хятад Австралийн харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгосны 10 жилийн ой энэ жилд тохиож байгаа юм. Арван жилийн хугацаанд хоёр орны харилцаа өгсөн уруудаж ирсэн бол 2022 оны 11-р сар, 2023 оны 11-р сард Ши Жиньпин дарга Индонезийн Бали арал болон Бээжин хотноо ерөнхий сайд  Антони Албанестэй уулзан, хоёр орны харилцааг сайжруулах талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн юм. Ийм нөхцөл байдалд Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Австралид айлчлал хийж, хоёр талын харилцаа тогтвортой сайжрах чиг хандлагыг үргэлжлүүлсэн юм.

“Зөв замд эргэн орлоо” “Адил талаа эрэлхийлж, адилгүй талаа хадгалах” зэрэг үнэлгээ гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байна. Үүний хамгийн үнэтэй туршлага нь бол харилцан хүндэтгэж, адил талаа эрэлхийлж, адилгүй талаа хадгалан, харилцан ашигтай хамтран ажилласанд бий.

Улс орнуудын харилцаанд хамгийн гол нь улс орны нөхцөл байдал болон язгуур ашиг сонирхлоо хүндэтгэх асуудал юм. Энэ удаагийн Хятад Австралийн ерөнхий сайдын уулзалтын үед Австралийн тал нэг Хятадын бодлого хэрэгжүүлж, “Тайванийг тусгаар тогтнуулах”-ыг дэмжихгүйгээ илэрхийлсэн бөгөөд зөрчил маргаанаар хоёр талын харилцааг дүгнэн үнэлэхгүй, Австрали Хятадын харилцааг тогтвортой сайжруулан хөгжүүлэхийг ахиулна гэжээ. 

Хятад, Австрали нь эдийн засгийн харилцан ашигтай давуу талтай бөгөөд хамтын ажиллагааны өргөн боломжтой түнш юм. Хятад улс 15 жил дараалан Австралийн хамгийн том худалдааны түнш, экспортын зах зээл, импортын эх үүсвэр хэвээр байна. 2023 онд Хятад-Австралийн худалдааны хэмжээ 229 тэрбум 200 сая ам.долларт хүрч, Австралийн худалдааны ашгийн 80 орчим хувь нь Хятад улс хоорондын худалдаанаас гаралтай.

Энэ удаа хоёр талаараа цаашид чөлөөт худалдааны гэрээний хэрэгжилтийг дэмжих  ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан нь худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон амжилт юм. 2015 оны 12-р сард хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн уг гэрээ нь хоёр талын худалдаа хөрөнгө оруулалтын хэлхээ холбооны саад тотгорыг арилгаж өгсөн юм. Дэлхий даяар худалдааны ивээх үзэл газар авч буй одоогийн нөхцөлд ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаар хоёр талд ашигтай төдийгүй нээлттэй дэлхийн эдийн засгийг хөгжүүлэх шийдвэр зориг, хүчин чармайлтыг харуулж байгаа юм.

Хятад улс Австралитай шинэ эрчим хүчний автомашин, сэргээгдэх эрчим хүчээр цахилгаан гаргах зэрэг салбарт хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлж, хоёр талын харилцааг шинэ хөдөлгөх хүчээр сэлбэсэн юм.

Ерөнхий сайд Ли Чян айлчлалын үеэр хоёр орон хамтран хулсны баавгайг хамгаалах судалгаа хийж буй ажилтай танилцаж, Хятад улсын зүгээс Австралийг визгүй нэвтрүүлэх орон болгохоо мэдэгдэн, хоёр талаараа аялал жуулчлал, бизнес, хамаатан саднаа эргэх хүмүүст 3-5 жилийн хугацаатай олон удаа хилээр нэвтрэх виз олгохыг хүлээн зөвшөөрсөн байна.

Хятад Австрали нь Ази Номхон далайн бүсийн улс орны хувьд түүхийн зөрчил маргаан, язгуур ашиг сонирхлын мөргөлдөөн байхгүй, харин өргөн нийтлэг ойлголттой байдаг тул зохицуулалт хийж, хамтран ажиллах замаар бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалах ёстой.

Хоёр орон харилцаагаа сайжруулах зөв замаар замнах нь хоёр ард түмний хамтын ашиг сонирхолд нийцэх төдийгүй бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахын  шаардлагатай хүчин зүйл юм.