Ши Жиньпин Ши Нин хотын үндэстний дунд сургуульд зочиллоо
2024-06-19 15:16:16
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр 18-ны үдээс хойш Ши Жиньпин дарга Хөхнуур мужийн Гүөлүө өөртөө засах жөүгийн Ши Нин хотын үндэстний дунд сургуульд зочилж, тухайн нутгийн боловсролын салбарын хамтын ажиллагаа, үндэстний ард түмний мэдлэг боловсролыг дээшлүүлж буйтай танилцжээ. 

Хөхнуур мужийн Гүөлүө өөртөө засах жөү нь далайн түвшнээс дээш дунджаар 4200 гаруй метрт оршдог. Мал аж ахуй, хөдөө аж ахуйн бүс нутаг. Энд байдаг багшийн хомсдол, сургуулийн сургалтын түвшин муу зэрэг асуудлыг шийдвэрлэж, ард иргэдэд өндөр чанартай боловсрол олгох зорилгоор тус жөү Шанхайн дэмжлэг туслалцааг ашиглан Ши Нин хотод дотуур байртай дунд сургууль байгуулжээ.

Ши Ниний үндэстний дунд сургууль 800 сурагч, 68 багштай. Тус сургууль үндэсний хэмжээний нэгдсэн сурах бичгийг бүрэн ашиглах болсон. Жил бүр тэд Шанхай, Жянсуд очиж хамтдаа хичээл сургалт явуулж, сурагчид хоорондын харилцаа холбоо, солилцоо өрнүүлдэг байна.