Их Британий тавьсан хоригт Худалдааны яам хариу өглөө
2024-06-19 16:27:54
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хятадын компаниудад тавьсан Их Британийн хориг арга хэмжээний талаар сэтгүүлчдийн асуултад хариулав.

Зургадугаар сарын 13-нд Их Британий Гадаад хэрэг, хөгжлийн яам ОХУ-тай холбоотой шинэ хориг арга хэмжээ зарласан. Үүнтэй холбогдуулан Хятадын таван компанид мөн хориг тавьжээ. Энэ асуудалд Хятадын байр суурь ямар байна вэ гэсэн асуултад хэвлэлийн төлөөлөгч "Оростой холбоотой гэсэн үндэслэлээр Хятадын таван компанийг Их Британи хоригт оруулсанд Хятадын тал эрс эсэргүүцэж байна. Их Британи, Хятадын хэлэлцээ, Хятад, Их Британийн эдийн засаг худалдааны харилцаа сайн хөгжиж буй эрч хүчийг үл ойшоож, Хятадын компаниудыг жагсаалтад оруулсан нь хоёр улсын эдийн засаг худалдааны харилцаанд сөргөөр нөлөөлсөн юм. Их Британийн шийдвэр олон улсын хууль тогтоомжийн үндэслэлгүй, НҮБ-ын зөвшөөрөлгүй ганц талын хориг арга хэмжээ. Хятад, Их Британийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд хохирол учруулах буруу үйлдлээ даруй засч, Хятадын компаниудад хориг тавьснаа залруулахыг шаардаж байна. Өөрийн улсын компаниудын хууль ёсны эрх ашгаа Хятад улс хамгаалах болно.