Европын холбооны сүү сүүн бүтээгдэхүүнд хямдаар борлуулахын эсрэг байцаалт хийх үү?
2024-06-20 20:21:25
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр зургадугаар сарын 20-нд Хятадын Худалдааны яам хэвлэлийн бага хурал хийлгэв. Европын холбооны сүү сүүн бүтээгдэхүүнд хямдаар борлуулахын эсрэг шалган байцаалт хийх эсэх тухай сэтгүүлчийн сонирхсон асуултад ХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хэ Ядүн хариулахдаа, холбогдох үйлдвэрлэлийн дэвшүүлсэн хүсэлтийг бид анхааралдаа авлаа, хэрэг үүсгэх нөхцөл хангасанд нь шалган байцаах байгууллага хэрэг үүсгэх журмын дагуу ажиллана гэжээ.

Хэ Ядүн хэлэхдээ, Хятад улсын холбогдох хууль дүрэм болон Дэлхийн худалдааны байгууллагын журмын дагуу, Хятадын дотоодын үйлдвэрлэлүүд шалган байцаахыг хүссэн өргөдөл гаргаж, хэвийн зах зээлийн өрсөлдөөний дэг журам болон өөрийн хууль ёсны эрхээ хамгаалах эрхтэй. Хятадын дотоодын үйлдвэрлэлүүдийн дэвшүүлсэн өргөдлийг шалган байцаах байгууллага хуулийн дагуу хянан, хэрэг үүсгэх нөхцөл хангасан юм бол шалган байцаах байгууллага хэрэг үүсгэх журам ажиллуулж, хуулийн дагуу мэдээллийг ил болгож, нийтлэл гаргана гэжээ.