Дэлхийн ухаалаг аж үйлдвэрийн үзэсгэлэнд баярын захидал илгээв
2024-06-20 10:18:20
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 20-нд Хятад улсын дарга Ши Жиньпин 2024 оны дэлхийн ухаалаг аж үйлдвэрийн үзэсгэлэнд баяр хүргэж захидал илгээв.

Ши Жиньпин хэлэхдээ, хиймэл оюун ухаан бол шинжлэх ухаан технологийн аж үйлдвэрийн өөрчлөлтийн чухал хөдөлгөгч хүч, дэлхийн эдийн засаг, нийгмийн хөгжил, хүн төрөлхтний соёл иргэншлийн дэвшилд гүн гүнзгий нөлөө үзүүлнэ. Хятад улс хиймэл оюун ухаан хөгжүүлэхийг дээд хэмжээнд чухалчилж ирсэн. Интернет, их өгөгдөл, хиймэл оюун ухаан, бодит эдийн засгийн гүнзгий уялдаа холбоог идэвхтэй дэмжиж, ухаалаг аж үйлдвэрийг хөгжүүлж, шинэ чанарын үйлдвэрлэлийн хүчний хөгжлийг түргэтгэн, өндөр чанартай хөгжилд шинэ эрч хүч өгч байна. Дэлхийн улсуудтай хамт дижитал, сүлжээ, ухаалаг хөгжлийн боломжийг ашиглан, хиймэл оюун ухааны хөгжил, олон улсын засаглалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хиймэл оюун ухааныг эрүүл саруул хөгжүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжиж, хүн төрөлхтний аз жаргалтай амьдралыг сайжруулахын тулд хүчин зүтгэхэд Хятад улс бэлэн байна гэжээ.

Тяньжин хотод нээлтээ хийсэн "Урам зоригоо хөвчилж, ирээдүйг бүтээе" уриатай 2024 оны дэлхийн ухаалаг аж үйлдвэрийн үзэсгэлэнг Тяньжин, Чунчин хотууд хамтран зохион байгуулж байна.