Дэлхийн хиймэл оюун ухааны хурал Шанхайд болно
2024-06-20 18:34:06
Share
Share this with Close
youtube WeChat

2024 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал хийгээд Хиймэл оюун ухааны олон улсын засаглалын дээд хэмжээний хурал 7 дугаар сарын 4-нд болно. Өдгөө хурлын бэлтгэл ажил шувтаргын шатандаа орж, хурлын үеэр үзүүлэх үзмэрийн зүйл 1500-г давжээ. Тесла, Микрософт, Шнейдер зэрэг 500 гаруй компани үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлж, Шанхайгаас бусад газрын болон олон улсын компаниудын тоо 50 хувиас давсан байна. Энэ тухай сурвалжлагч өнөөдөр 20-нд Шанхай хотын захиргааны хийлгэсэн хэвлэлийн бага хурлаас мэдээлэв.

"Хамтдаа зөвшилцөхөөр хамтдаа хуваалцахыг ахиулж, эерэг засаглалаар эерэг хиймэл оюун ухааныг ахиулъя" гол сэдвийн дор зохиогдох тус хурал нь "хурлын форум, үзэсгэлэн, шагналт уралдаан, хиймэл оюун ухаантай танилцах" зэрэг дөрвөн томоохон хэсгээс бүрджээ. Форум 7 дугаар сарын 4-6-нд, үзэсгэлэн 7 дугаар сарын 4-7-нд явагдах юм.

Шанхайн хиймэл оюун ухааны тодорхой цар хүрээ бүхий компаниуд 2018 онд 183 байснаасаа нэмэгдээд 2023 он гэхэд 348 болж, үйлдвэрлэлийн цар хэмжээ 134 тэрбум юань байснаасаа нэмэгдээд 380 тэрбум юань болж, боловсон хүчний тоо 250 мянгад хүрчээ.


Уртнасан