Тайваньд зэвсэг худалдан өгөх буруу шийдвэрээ цуцлахыг Америкт шаардав
2024-06-20 18:36:23
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр 20-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалав. Эх сурвалжид мэдээлснээр, Тайваньд хоёр хэсэг нийт үнэ нь 360 сая ам.долларын зэвсэг, холбогдох төхөөрөмжийг худалдан, дасгал сургалтын үйлчилгээ хангахыг Америкийн Төрийн департамент батлан зөвшөөрсөн тухай АНУ-ын Батлан хамгаалах яамны батлан хамгаалахын хамтын ажиллагааны товчоо мэдэгдэл гаргаж тэмдэглэлээ. Үүнд Хятадын тал ямар байр суурь илэрхийлэх вэ? гэсэн сурвалжлагчийн асуултад Линь Жянь хариулахдаа: Хятадын тал эсэргүүцэж, хатуу чанга эсэргүүцэл илэрхийлснийг Америкийн тал үл ойшоож, Хятадын Тайваний бүс нутагт ахин зэр зэвсэг нийлүүлж буй нь нэг Хятадын зарчим болон Хятад Америкийн гурван хамтарсан албан мэдэгдэл, ялангуяа “8.17”-ны албан мэдэгдлийн тогтоолыг ноцтой зөрчиж, Хятадын бүрэн эрх аюулгүй байдлын ашиг тусад ноцтой халдаж, Хятад Америкийн харилцаа, Тайваний хоолойн энх тайван тогтвортой байдлыг ноцтой хохироож, “Тайванийг тусгаар тогтнуулах” хагалан бутаргах хүчинд ноцтой буруу дохио өгч байна. Хятадын тал үүнийг хатуу зэмлэн буруушааж, эрс эсэргүүцэж байна гэв.

Тэрээр, Тайваний асуудал бол Хятад улсын язгуур ашиг сонирхолын доторх гол ашиг сонирхол бөгөөд Хятад Америкийн харилцааны давж болохгүй эхний улаан шугам юм. “Тайванийг тусгаар тогтнуулахыг эсэргүүцэх”, үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах Хятад улсын тууштай зориг шийдвэрийн асар их хүчин чадлыг хэн хүн дутуу үнэлэх хэрэггүй. Нэг Хятадын зарчим хийгээд Хятад Америкийн гурван хамтарсан албан мэдэгдлийг сайтар журамлан сахиж, Тайваньд зэвсэг худалдан нийлүүлэх буруу шийдвэрээ цуцалж, Тайванийг зэвсэглэх аюултай хандлагаа зогсоож, “Тайванийг тусгаар тогтнуулах” хүчинд найр тавьж дэмжих буруу үйлдлээ зогсоож, Тайваний хоолойн энх тайван тогтвортой байдлыг эвдэхээ зогсоохыг Хятадын тал Америкт шаардаж байна гэжээ.

Хятадын тал цаашид шийдэмгий хүчтэй арга хэмжээ авч, үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах болно гэж Линь Жянь онцлов.

 

Уртнасан