Бээжингийн номын үзэсгэлэнд Саудын Араб зочноор уригдав
2024-06-20 10:13:51
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн олон улсын номын 30 дахь үзэсгэлэн өчигдөр, 19-нд нээгдэв. Энэ жил 71 улс, бүс нутгийн 1600 гаруй нэгж оролцож, дотоод, гадаадын 220 мянган ном дэлгэжээ. Олон улсын номын 20 дахь үзэсгэлэнд оролцож байсан Саудын Арабын Вант улс энэ жил үзэсгэлэнд ахин зочин орноор оролцож, орон нутгийн онцлог соёл, хэвлэлийн ололт амжилтаа харуулж байна.

Зочин орон Саудын Араб нь араб хэлний сурах бичиг, Саудын Арабын уран зохиол, үлгэр тэргүүтэй араб, англи, хятад хэлээр хэвлэсэн 200 орчим номыг үзэсгэлэнд гаргана. Мөн эрдэм шинжилгээний форум, зохиогчийн эрхийн хэлцэл, соёлын үзэсгэлэн зохион байгуулж, Хятад, Саудын Арабын хэвлэлийн салбар хоорондын солилцоог идэвхжүүлж, зохиогчийн эрхийн олон улсын хамтын ажиллагааг ахиулах юм.

Үзэсгэлэнг зорьж очиход, ажилтнууд орон нутгийн онцлогтой кофе аялгалан тосч байв. Үзэсгэлэнгийн 500 метр квадрат талбайн төв хэсэгт, Саудын Арабын соёлын бүтээлүүд, утсан хөгжмийн зэмсгүүдийг дэлгэн үзүүлжээ.