Парис-2024 олимпын чимээ айсуй
2024-06-20 09:23:18
Share
Share this with Close
youtube WeChat

Долдугаар сарын 26-нд Парис хотод олимпын бамбар асч, хүн төрөлхтний эв санааны нэгдэл спортын их наадам эхэлнэ. Зуны 33 дугаар олимп наймдугаар сарын 11-нд өндөрлөнө. Парис-2024 олимпод дэлхийн 200 орчим улсын 10 мянга гаруй тамирчин өрсөлдөнө. 15 сая орчим үзэгч, жуулчдыг хүлээн авах төлөвтэй байна.

Олимпийн наадмын тасалбарыг зөвхөн албан ёсны вэбсайт дээр зардаг. (https://tickets.paris2024.org/, вэбсайт нь франц, англи хэл дээр байдаг.)

Парисын Олимпийн наадмын тасалбарууд нь жинхэнэ нэрийн системтэй. Хэрэв та тасалбар худалдаж авсны дараа тоглолтыг газар дээр нь үзэх боломжгүй бол түүнийг шилжүүлэх эсвэл дахин зарах боломжтой (шилжүүлгийн төлбөр 5% байна). Дахин худалдалтыг албан ёсны APP (Paris 2024 Tickets)эсвэл вэбсайт (https:/ /ticket-resale.paris2024.org/) дээр хийх ёстой. Албан ёсны вэбсайтаас өөр платформ дээр тасалбар худалдах, шилжүүлэх нь хууль бус гэж тооцогдох бөгөөд тасалбарыг цуцлахаас гадна 6 сар хүртэл хорих ял, 22 мянга 500 еврогийн торгууль ногдуулна.

Олон тооны худалдан авалт хийхдээ billetterie-groupes@paris2024.org цахим шуудангаар урьдчилан холбогдоорой.